Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-333 тоот, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51-265326/
Цахим шуудангийн хаяг: bayasakh@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Ажлын алба
Мон
English