Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 214 дүгээр захирамжаар  Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Жавхлан, С.Зулпхар, Э.Одбаяр, Д.Пүрэвдаваа нар багтсан байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.21/ тус Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан Ажлын хэсгийн зорилго, чиг үүрэг, цаашдын ажлын талаар санал солилцлоо. Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ