Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсад албан айлчлал хийлээ. Айлчлалын үеэр тус улсын Сенатын Дэд маршал Михав Каминьски, Сеймийн Дэд маршал Моника Виелиховска, Парламент дахь Польш-Монголын нөхөрлөлийн бүлгийн дэд дарга Марек Жонса, парламентын хоёр эвслийн төлөөлөлтөй тус тус уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол-Польшийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоох байгууллагын түвшний харилцан айлчлал, туршлага солилцоог тогтмолжуулах талаар санал солилцлоо. Мөн худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих чиглэлээр тодорхой санаачилгуудыг ярилцав.
Польшийн тал Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн айлчлалыг өндөр үнэлж, хоёр улсын ардчилсан институцийн хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.
Энэхүү уулзалт нь Монгол-Польшийн парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах, хоёр улсын иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал алхам боллоо.
Ажлын алба
Мон
English