Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ
2012 ОНЫ 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

№ 1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2012 оны 12 дугаарын сарын 03-ны өдрийн 149 тоот Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдаж, анхны хуралдаанаа энэ өдрийн 16.08-17.30 цаг хүртэл 1 цаг 22 минут хуралдлаа. Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа, гишүүдэд Л.Цог, А.Бакей, Д.Лүндээжанцан, Д.Ганзориг- Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ч.Содномцэрэн-Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Д.Баттулга – Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Эрх зүй, тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ш.Хишигсүрэн, Ж.Бямбадулам нар оролцлоо. Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас саналаа бичгээр дараагийн хурал дээр авчрахыг хэллээ. Д.Лүндээжанцан, А.Бакей. Ч.Содномцэрэн, Д.Баттулга, Д.Ганзориг нар санал бодлоо солилцон, хуралдаан өндөрлөлөө.

Төрийн байгуулалтын байнгын хорооны шинжээч Ч.Насанжаргал
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл