Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2012 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ
2012 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

№ 6

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн хуралдаан 16.30-19.40 цаг хүртэл 3 цаг 10 минут “Б” танхимд хуралдаж, Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг, гишүүн Г.Уянга, Д.Батцогт, эрх зүй, тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Батдэлгэр, байнгын хорооны зөвлөх О.Тунгалаг, Г.Чагнаадорж нар оролцов. Хуулийн хэлтсээс бэлдэж ирсэн, гишүүдийн өгсөн саналын томъёолол дээр дахин шалгаж, нэмж хасч, саналаа солилцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны шинжээч Ч.Насанжаргал
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл