Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тойм

Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14.00-16.15 цагт Төрийн ордоны В танхимд болов.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, С.Баярцогт, М.Батчимэг, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар, Ж.Энхбаяр нарын ажлын хэсгийн гишүүд болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсгийн бэлтгэсэн 19 санал, найруулгын шинжтэй 19 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураав.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаарх гаргасан саналыг танилцуулав.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл