Цэс

Холбоо барих

2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 тоот захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулсан болно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн нарын гишүүд ажиллаж байна.

Ажлын хэсэг 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ойрын хугацаанд хийх ажлаа ярилцлаа. Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 20 гаруй жилийн хугацаанд ямар үр гарсан, одоо нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх асуудлаар мэргэжлийн судлаачдыг ажиллуулж, танилцуулга бэлтгүүлэх, ”Үндсэн хууль тогтоогчдын холбоо” болон бусад холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн саналыг энэ асуудлаар авах нь зүйтэй гэж үзлээ.


Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл