Цэс

Холбоо барих

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Төрийн байгуулалтын байнгын хорооны “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг хэрэгжүүлэх хуулийн ажлын хэсэг 11 цаг 30 минутанд “Б” танхимд хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдаж, гишүүдэд Л.Цог, Сү.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболд, Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Батмөнх, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, референт Г.Чагнаадорж нар оролцлоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хийж байгаа ажил, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдээс Монгол Улсын хууль, холбогдох шийдвэрүүдийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаа талаар санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболдод Ажлын хэсгийн дарга, гишүүдээс үүрэг өгч, дахин сайн мэдээлэл өгөхийг даалгаж, хурал өндөрлөсөн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл