Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлт гарсантай холбогдуулан Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордоны “Г” танхимд боллоо.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат, Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газраас холбогдох мэдээ, мэдээлэл, судалгааг гаргаж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг чиглэл болголоо.

Тойм бэлтгэсэн:Хууль зүйн байнгын хорооны референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл