Цэс

Холбоо барих

ТӨСЛИЙН АЖИЛТАН БОЛОН ЖОЛООЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДАХИН ЗАРЛАЛ

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах сургалт, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм, журмыг боловсруулж нэвтрүүлэх, сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах замаар чадавх бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл дараах ажлын байрын орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Төслийн ажилтан – 1
  • Жолооч – 1

Төслийн ажилтанд тавигдах шаарлага:

  • Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх;

  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;

  • Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;

  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Жолоочид тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой;

  • В ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх;

  • Жолоочоор тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

  • Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг оношлох, жижиг засвар үйлчилгээ хийх, хөнгөн засвар хийх мэдлэгтэй байх;

  • Байрлал тогтоох төхөөрөмж /GPS/ ашиглах ур чадвартай байх;

  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ доор дурдсан хаягаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

  • Товч намтар;

  • Иргэний үнэмлэх, боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварыг нотлох баримт;

  • Англи хэлний мэдлэгийн түвшинг нотолсон сертификат, нотлох баримт;

  • Жолооны болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар /зөвхөн жолоочид хамаарна/.

 

Улсын Их Хурлын Тамгын газар. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Төрийн ордон - 223 тоот. Лавлах утас: 51-264253

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл