Цэс

Холбоо барих

2012.12.03-НЫ ӨДРИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын  хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас эхлэн 15 цаг хүртэл нийт 15.10 цагт  Төрийн ордны “В” танхимд хуралдав.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж удирдан, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг, Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат, Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг  зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, Татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ж.Мягмарцэрэн, Улсын Их Хурлын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ж.Батдэлгэр, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал, Хууль зүйн байнгын хорооны референт Г.Нямдэлгэр, шинжээч Х.Энэбиш нар оролцов.        

            Энэ өдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Сангийн яам, Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Прокурор, Татварын ерөнхий газруудын саналыг сонсож ажлын хэсгийн хуралдааныг жич дахин хуралдуулахаар болж энэ өдрийн ажлын хэсгийн хуралдаан өндөрлөв.  

       

 

ТОЙМ МЭДЭЭГ БЭЛТГЭСЭН: Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны шинжээч                   Х.ЭНЭБИШ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл