Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцах үеэр газрын дарга Н.Тэгшбаяр, дэд дарга Ц.Дамдинсүрэн, Цөмийн болон цацрагийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга З.Дамдинсүрэн, Технологийн газрын дарга Б.Баярбадрах нар салбарын эрх зүйн шинэчлэл, цөмийн болон цацрагийн хяналт, шинжилгээ, цөмийн технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нар лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагын өнөөгийн тулгамдаж байгаа чухал асуудлуудаар асуулт асууж, санал солилцлоо.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл