Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 14-НИЙ
ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан ахлан ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсэг 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, А.Бакей, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин, Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Шинжлэх Ухааны Академийн архелогийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл соёлын сургуулийн захирал Ж.Баянсан, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, Улаанбаатарын Их Сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор Эрдэнэбаатар, Боловсролын Их Сургуулийн багш, доктор Ц.Гантулга болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсэг тус хуралдаанаар Монгол судлалыг хөгжүүлэх талаар төрийн нэгдсэн бодлоготой болох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд холбогдох байгууллагууд Монгол судлал, түүний судалгааны хамрах хүрээ, монгол судлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг зангидах төв ямар байгууллага байх талаар болон тухайн байгууллагын эрх үүргийг тодорхойлж тогтоолын төсөлд тусгах талаарх саналаа дараагийн Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагт өндөрлөлөө.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны Ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл