Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ
ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нараас тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг тус Байнгын хороо нэгтгэн бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан ажиллуулж байгаа бөгөөд Ажлын дэд хэсэг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга С.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Эрүүл мэндийн яамны иргэний эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлмаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ц.Ганцэцэг болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын дэд хэсэг тус хуралдаанаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн талаар болон тусламж үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон эрүүл мэндийн байгууллагатай Эрүүл мэндийн даатгалын байгууллагын байгуулах гэрээний нөхцлүүд, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжлэх, хянах санхүүжүүлэх, маргааныг шийдвэрлэх журмыг ямар байгуууллага тогтоох талаар хуулийн төсөлд хэрхэн тусгаж зохицуулалт хийх талаар оролцогч талуудын саналыг сонслоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагт өндөрлөлөө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл