Цэс

Холбоо барих

Хүний Эрхийн Дэд Хорооны Тогтоол №01

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

            Нэг.2012 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед нь тэнд байсан гэм буруугүй иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгаж, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

            Ажлын хэсгийн ахлагч:

            Ж.Батзандан                        -Улсын Их Хурлын гишүүн

            Гишүүд:

            О.Баасанхүү                        -Улсын Их Хурлын гишүүн

            З.Баянсэлэнгэ                     -Улсын Их Хурлын гишүүн

            Л.Болд                                   -Улсын Их Хурлын гишүүн

            Д.Ганбат                               -Улсын Их Хурлын гишүүн

Хоёр.Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ч.Батбямба                          -Хууль зүйн байнгын хорооны референт

Э.Болормаа                         -Өргөдлийн байнгын хороо зөвлөх

            Б.Төрболд                             -Хяналт үнэлгээний хэлтсийн референт

Б.Батаа                             -Хүний эрхийн үндэсний комиссын гомдол хариуцсан ахлах референт

            Гурав.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж шаардлагатай дэмжлэг, туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагч /Ж.Батзандан/-д зөвшөөрсүгэй.

 

            ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА Д.ГАНБАТ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл