Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 14 дугаарын тойм

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Цэвээндоогийн Өрнөндэлгэрийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Шарын Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  албан тушаалаас, мөн хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Дагаагийн Байгалмааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан Сэргэлэнгийн Энхбаярыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ. 

Мөн тус  эмхэтгэлд Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээний загвар”-ыг 2 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар”-ыг 3 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл