Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.11.07-11)


    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөх тасагт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон албаны хүмүүс ажиллав. 2022.11.07 https://www.parliament.mn/nn/18850/


    Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулахаар 2023 оны шалгаруулалтыг зарлалаа. 2022.00.07 https://www.parliament.mn/nn/18851/


    Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.11.07 https://www.parliament.mn/nn/18852/


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 2022.11.08  https://www.parliament.mn/nn/18858/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2022.11.08  https://www.parliament.mn/nn/18856/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2022.11.08 https://www.parliament.mn/nn/18859/


    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. 2022.11.08 https://www.parliament.mn/nn/18860/


  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 2022.11.08 https://www.parliament.mn/nn/18862


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2022.11.08 https://www.parliament.mn/nn/18864/


    Улсын Их Хурлаар Төсвийн төслийг хэлэлцэж байгаа үед Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18868/


    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18870/


    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18873/


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18874/


    Улсын Их Хурлын Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18875/


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18876/


    Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох) -ны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18877/


    Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлын талаар санал, солилцлоо. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18883/


    Монгол Улсын Их Хурал, Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь парламентын найрамдлын бүлгийн гишүүд цахим уулзалт хийлээ. 2022.11.09 https://www.parliament.mn/nn/18887/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. 2022.11.10 https://www.parliament.mn/nn/18879/, https://www.parliament.mn/nn/18884/


    Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлын талаар санал, солилцлоо. 2022.11.11 https://www.parliament.mn/nn/18886/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг баталж, Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонслоо. 2022.11.11 https://www.parliament.mn/nn/18888/ 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл