Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.11.14-20)


    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар тогтоолууд батлав. 2022.11.14. https://www.parliament.mn/nn/18908/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, махны экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир болон ажлын хэсгийн гишүүн Ц.Туваан, Т.Энхтүвшин нар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Койшибаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2022.11.14. https://www.parliament.mn/nn/18910/


    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог хүлээн авч уулзлаа. 2022.11.14. https://www.parliament.mn/nn/18920/


    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2022.11.15. https://www.parliament.mn/nn/18921/


    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. 2022.11.15. https://www.parliament.mn/nn/18922/


    Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд парламентаас баталсан хуулиудын талаар долоо хоног бүрийн мягмар гарагт танилцуулж эхлээд байна. Энэ удаад Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн талаар танилцууллаа. 2022.11.15. https://www.parliament.mn/nn/18923/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. Тухайлбал, Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2022.11.15 https://www.parliament.mn/nn/18925/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төр,хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.11.15 https://www.parliament.mn/nn/18924/


    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлаас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.  Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний талаар Улсын Их Хурлын Тамгын газраас мэдээлэл хийлээ. 2022.11.16. https://www.parliament.mn/nn/18927/


    Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.11.16. https://www.parliament.mn/nn/18928/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ус сувгийн удирдах газрын (УСУГ) харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Туул голд цутгаж байгаа усны чанартай танилцав. 2022.11.16 https://www.parliament.mn/nn/18932/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг хойшлууллаа. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.11.17 https://www.parliament.mn/nn/18935/, https://www.parliament.mn/nn/18940/


    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Оюуны өмчийн газарт ажиллаж хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлаар санал солилцож, үйлчилгээ авч байгаа иргэдтэй уулзлаа. 2022.11.17 https://www.parliament.mn/nn/18936/


    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.11.17 https://www.parliament.mn/nn/18939/


    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахим уулзалт хийлээ. 2022.11.17 https://www.parliament.mn/nn/18923/


    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолууд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулиуд зэрэг нийт 126 хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Мөн Намрын ургац хураалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

2022.11.18. https://www.parliament.mn/nn/18943/, https://www.parliament.mn/nn/18948/


    Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар 2022.11.17-нд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан мэдүүлсэнтэй холбогдуулж хуулийн төслүүдийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхдөө иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирдаг санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс даатгалын баталгааг зах зээлд нэвтрүүлнэ гэдгийг онцлов. 2022.11.18. https://www.parliament.mn/nn/18944/


    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевичийг хүлээн авч уулзлаа. 2022.11.18. https://www.parliament.mn/nn/18945/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл