Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 10 ны өдрийн 13.30 цагаас 15 цаг хүртэл Төрийн ордны "В" танхимд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав. Хуралдаанд тус ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхгэрэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Л.Лхагвасүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны референт Р.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.


н.Бат-Эрдэнэ     Эдийн засгийн хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн

Д.Эрдэнэчимэг   Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлого зохицуулалтын  

                             газрын дарга
Ц.Баярхүү
        
 Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл