Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй ажлын хэсэг хорих ангиудаар ажиллав.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хороон дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй ажлын хэсгийнхэн өчигдөр ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих анги, хорих 411 дүгээр анги буюу Хүүхдийн хорих ангиар  явж ажил байдалтай нь танилцаж, хоригдож буй эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм. Бидний очсон эхний байгууллага бол ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар анги байлаа. Тус ангид нийт 405 эмэгтэй ял эдэлж байна. Үүнээс 320 нь жирийн дэглэмтэй, 71 нь чанга дэглэмтэй, зургаа нь баривчлах ял шийтгэлтэй, насанд хүрээгүй нэг эмэгтэй хүмүүжиж байна. Түүнчлэн 10 нярай ээжтэйгээ хамт хорихын чийгтэй өрөөнд "ял эдэлж" байна.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд бусад хорих ангиудаасаа "толгой цохидог" талаар ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар бидэнд хэлсэн. Мэдээж бүсгүйчүүд байдаг гэдэг утгаараа бусад хорих ангийн ялтнуудын ажлын хувцас, цагаан хэрэглэлийг оёж нийлүүлдэг аж. Түүнчлэн 10 гаруй гэрээтэй компанийнхаа захиалгын дагуу гэрийн цагаан  бүрээс, ажлын хувцас оёдог. Ямартай ч нийт ялтнуудын 90 хувь нь энд ажлын байраар хангагдсан байна.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл