Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2013 оны 11-р сарын 25-ны өдрийн хуралдааны тойм

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсэг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13.00 цагаас Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Соёл, спорт аялал, жуулчлалын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Алтан-Од, тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн,Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун, Орхоны хөндийн зурсгалт газрын хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны дарга, доктор Ж.Батсуурь, Монголын ИКОМОС-ын Үндэсний хорооны Ерөнхийлөгч Н.Уртнасан, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлагийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэн, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын дэд хэсгийн хуралдааныг тус Байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн удирдаж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс төсөлд тусгуулахаар гаргасан санал тус бүрээр саналын томьёолол бэлтгэн, саналуудтай холбогдсон шаардлагатай мэдээллийг бэлтгэж танилцуулах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх талаар өгсөн үүргийн дагуу Байнгын хорооны Ажлын алба болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас бэлтгэсэн лавлагаа, зарчмын зөрүүтэй саналын томьёололуудыг Ажлын хэсгийн ахлагчид урьдчилан танилцуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаас өгөгдсөн холбогдох үүрэг даалгаврыг Ажлын дэд хэсгийн гишүүдэд танилцуулж, дараагийн Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө .

Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.50 цагт өндөрлөлөө.



НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл