Цэс

Холбоо барих

“Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авах тухай

Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, судалгаа шинжилгээ, баримт нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилгын хүрээнд 2020 оноос эхлэн Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн (хуучнаар Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн)-гээс “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийг хагас жил тутамд эрхлэн гаргаж ирсэн. 


Энэ удаагийн дугаараас эхлэн улс төр, хууль, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамаарсан, тулгамдаж буй асуудлын шинжилгээ, бодлогын зөвлөмж дэвшүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг хүлээн авна.

Эрдэмтэн судлаачдын санаа бодлыг хууль тогтоогчдод хүргэх, судалгаанд суурилсан мэдээллийн эх сурвалжуудыг нэмэгдүүлэх зорилгоор уг сэтгүүлийг Улсын Их Хурлын цахим хуудсанд  байршуулж, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын хэрэгцээнд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн ИТХ, Хууль сурталчлах төвүүдэд хүргүүлдэг болно.

Сэтгүүлийн 2025 оны 09 дүгээр дугаарт улс төр, хууль, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хүрээнд дараах тухайлсан өгүүлэл хүлээн авч, хэвлэн нийтлэх юм. Үүнд:

-           Ардчилсан парламентын тогтолцооны хөгжлийн чиг хандлага;

-           Монгол Улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх нь;

-           Хүний эрхэд суурилсан хуулийн орчин;

-           Хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дижитал орчны нөлөө;

-           Хууль тогтоомжийн төсөл дэх олон нийтийн оролцоо, хяналт;

-           Монгол Улсын Их Хурал дахь цөөнхийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, оролцоо;

-           Монгол Улсын гадаад харилцааны чиг хандлага;

Иймд танай байгууллагын ажилтнууд болон эрдэмтэн судлаачдыг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Бүтээлийг 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор “journal@prdi.mn” цахим хаягаар ирүүлнэ үү.

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл