Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын ээлжит чуулганаа 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөрлүүлсэн юм.
Намрын чуулган нийтдээ 75 өдөр чуулж, нэгдсэн хуралдаанаа 36 удаа, 137 цаг 11 минут хийж, нийт 144 асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд байна. Улсын Их Хурал 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман Байнгын хороо, 13 дэд хороотойгоор үйл ажиллагаа явуулав. Тухайлбал, 216 асуудлын хүрээнд Байнгын хороод 95 удаа дангаараа, хамтарсан байдлаар 15 удаа хуралдсан бол Улсын Их Хурлын ажлын хэсгүүд нийт 87 удаа хуралдлаа.
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 хууль, 36 тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Эдгээр мэдээлэл, тоо баримт, намрын чуулганы хаалт, нээлтийн үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, Улсын Их Хурлын Тамгын газрын болон хууль тогтоох дээд байгууллагын хяналт шалгалт, төлөөлөх чиг үүргийн хийсэн ажлын талаар эмхэтгэн уншигч танаа толилуулж байна.
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулгын хамт “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга” эмхэтгэлд нийтэллээ.
Мон
English