Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан дэд ахлагчаар ажилласан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, С.Цэнгүүн нар ажиллаж байна.
Хуулийн төслийг боловсруулах хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсгээс Олборлох салбарын ил тод байдлын (Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдал) тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын цахим системд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна.
Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, олон нийт, иргэний нийгэм, төрийн бус байгууллагa, мэргэжлийн холбоодын саналыг авахаар Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-14.00 цагийн хооронд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулах аж.
Лавлах утас: 95154730
Хэлэлцүүлэгт оролцох иргэн, судлаач, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл энд дарж, эсвэл QR кодоор нэвтрэн бүртгүүлнэ үү.
Ажлын алба
Мон
English