Цэс

Холбоо барих

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонцэцэг, Б.Даваажав нарыг нэр дэвшүүлж Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар шийдвэрлэв

Хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж, томилгооны сонсгол хийдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах шинэчилсэн журмаар энэхүү үйл ажиллагаа нь есөн үе шаттай. 


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн 12 нэр дэвшигчтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Тус Ажлын хэсэг (2026.07.02) хуралдаж, санал хураалт явуулан, гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх тайланг Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.




Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонцэцэг, Б.Даваажав нар Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан тул нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ