“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цусны донорын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон “Хуулийн төсөл буцаах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “ “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураар эрхтэн, эд, эсээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулах бол Цусны донорын тухай хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амийг аврах зорилгоор сайн дураар цусаа үнэ төлбөргүй өгөх болон цусны донорын үйл ажиллагаа, цусны аюулгүй байдал, бодлого, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулах ажээ.
Харин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар импортолсон суудлын автомашины гаалийн үнийн 360 000 000 төгрөгөөс давсан хэсэгт тус хуулийн 6.3 дахь хэсэгт заасан хэмжээн дээр нэмж 33 хувийн онцгой албан татвар ногдуулахаар заасан байна.
Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь шүүх гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд гэр бүлийн хэргийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Түүнчлэн “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүнээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д Цусны донорын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ.
“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталсантай холбогдуулан Зөрчлийн тухай хууль болон холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг 2026 онд багтаан зохион байгуулах зэрэг 5 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 18,987,977.9 сая төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 20,414,286.0 сая төгрөгөөр тус тус баталсан бөгөөд “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор төсвийн тусгай шаардлагыг зөрчсөн тохиолдол бүрийг бодитой илрүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланд дурдагдсан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хууль зөрчсөн үйлдэл, аудитын дүгнэлтэд дурдсан давтагдаж байгаа болон нийтлэг алдаа, зөрчлийн бодит шалтгааныг судлан, түүнийг арилгах арга хэмжээг авах, цаашид давтан гаргахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай дараах асуудлаар санал боловсруулж, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Мөн “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн онцлог, зориулалтад нийцсэн, стандартын шаардлага хангасан шүүхийн барилга байгууламж шинээр барих байршил, газрын асуудлыг судалж, шийдвэрлэх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байгаа боловч хугацаанаас өмнө суллагдах боломжтой өсвөр насны хүний талаарх мэдээллийг хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасны зэрэгцээ гэр бүлийн хэргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийг мэргэшүүлэн сургах, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгажээ. Мөн гэр бүлийн хэргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийг мэргэшүүлэн сургах, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид даалгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English