“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд болон “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2028 онд 12 дахин, 2029 онд 11 дахин, 2030 он ба түүнээс хойш 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хэсэг нэмжээ. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн дотор тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан даатгуулагчийн 2027 он хүртэл хуримтлуулсан тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тэтгэврийн мөнгөн хуримтлалын гарааны үлдэгдэл болгон хуваарилж бүртгэх ажлыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Энэ хугацаанд хүсэлт гаргаагүй даатгуулагчийн тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тэтгэврийн даатгалын санд буцаан төвлөрүүлэхээр заасан байна.
Харин “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнд:1/Хүүхэд хамгааллын тогтолцооны талаар анхаарах зарим асуудлаар, 2/Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар, 3/Шүүх шинжилгээ ба хүний эрхийн талаар, 4/Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдлын талаар, 5/Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн талаар, 6/Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар үе тэнгийн болон цахим орчны дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүний хор нөлөөг арилгах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, хүний нөөц, ур чадвар, холбогдох салбар дундын зохион байгуулалт, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд үндэслэн эрүүл мэндийн салбарын стандарт, захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэх, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлох болон шинээр нэвтрүүлж байгаа сувилахуйн болон асрахуйн мэргэшсэн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах, Шүүх шинжилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эрсдэлтэй шүүх шинжилгээний тодорхой төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тогтоосон мэдээллийн төрөл, зааг, ялгаа, агуулгын онцлогийг тодорхой болгож, хууль хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг”-ийн хэрэгжилтийг хангах асуудлаар шийдвэр, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн талаарх албан ёсны тодорхойлолт гаргаж, бүртгэлжүүлэх, тэдэнд чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ажээ.
Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолуудаар “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан 11 арга хэмжээг, Орон сууц захиалах, худалдан авах асуудлыг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, энэ хүрээнд үүсэж байгаа зөрчил, маргааныг шийдвэрлэх, хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 7 хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тус тус даалгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English