Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.09.23/ хуралдлаа.
Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсгийн гурав дахь хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, А.Ундраа, Б.Уянга нар оролцов.
Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус салбарт төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, ерөнхий хяналтын сонсголын шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа.
УИХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО
Мон
English