Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагаас  Төрийн ордны В” танхимд  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар даргалж, ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх М.Элбэгдорж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Л.Лхагвасүрэн, референт Р.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Уг ажлын хэсгийн хуралдаанаар
ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар холбогдох албаны хүмүүсээс хуулийн төслийн талаар мэдээлэл авч ярилцав.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

                                                         УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл