Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2012 оны 11 дүгээр сарын 26 ны өдрийн 13 цагаас 14 цаг хүртэл Төрийн ордны "А" танхимд Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг хуралдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан болон ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөх Л.Лхагвасүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны референт П.Тогоо болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Э.Цацрал ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн


Г.Алтанчимэг НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч


Ч.Бямбаа ЭМЯ-ны ДОХ-ын үндэсний хорооны ажлын албаны дарга


Ц.Содномпил Азийн хөгжлийн банкны төслийн менежер


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл