Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.05.10-15/


Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн нар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Батмөнх нарын хамтаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 2021.05.10 http://parliament.mn/n/eoson 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Фридрих Эбертийн сантай хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа. 2021.05.10 http://parliament.mn/n/jeson  

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзав. 2021.05.10 http://parliament.mn/n/jcson  

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 2021.05.11 http://parliament.mn/n/krson  

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэв. 2021.05.11 http://parliament.mn/n/kcson 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. 2021.05.12 http://parliament.mn/n/mcson 

“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих”  УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав. 2021.05.12 http://parliament.mn/n/ceson 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн нар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн спорт цогцолборын барилгын явцтай танилцлаа. 2021.05.12 http://parliament.mn/n/ccson 

Швейцарын Женев хотноо байрладаг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр цахим хуралдаанд Монголын Улсын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцов. 2021.05.12 http://parliament.mn/n/coson 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 2021.05.13 http://parliament.mn/n/qyson 

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос зохион байгуулсан Залуу парламентчдын форумын ээлжит цахим хуралдаан болж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Монголын парламентыг төлөөлөн оролцлоо. 2021.05.13 http://parliament.mn/n/qeson 

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синхг-тэй уулзаж, Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өглөө. 2021.05.13 http://parliament.mn/n/poson 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэн батлалаа. 2021.05.13 http://parliament.mn/n/pcson 

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун, ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Даниел Кавченски нартай цахим уулзалт хийлээ. 2021.05.13 http://parliament.mn/n/qrson 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжлүүллээ. Дараа нь Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 2021.05.14 http://parliament.mn/n/qoson 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, С.Ганбаатар нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 2021.05.14 http://parliament.mn/n/xwson 

ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн цахим хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцлоо. http://parliament.mn/n/xhson 

Улсын Их  Хурлын дарга Г.Занданшатар болон нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд нийслэлийн удирдлагуудтай санал солилцож, зөвлөлдөх уулзалт хийлээ. 2021.05.15 http://parliament.mn/n/orson

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл