Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.07.06-07.10/

ДАВАА


  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод (2026.07.06) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын даргын энэ оны гуравдугаар сарын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон нийгмийн цогц тусламж, үйлчилгээг судлах ажлын хэсгээс “Ахмад настны чуулга уулзалт”-ыг бүсчлэн зохион байгуулж буй хүрээндээ Говийн бүсийн чуулга уулзалтыг цахимаар хийлээ. (дэлгэрэнгүй)

МЯГМАР

  • Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 08-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталсан. (дэлгэрэнгүй)
  • Цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар баталсан юм. (дэлгэрэнгүй) 

ЛХАГВА


  • Улсын Их Хурлын Тамгын газраас 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй иргэд, зочид, төлөөлөгчдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аялалд зургадугаар сард нийт 11019 иргэн оролцжээ. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийг баталлаа. (дэлгэрэнгүй)

ПҮРЭВ


  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.07.09) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Батлан хамгаалахын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, иргэдийн харилцаа, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцлоо. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ (2026.07.09) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)

БААСАН


  • Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт (2026.07.10) Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д (2026.07.10) бараалхлаа. (дэлгэрэнгүй)
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт /2026.07.10/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. (дэлгэрэнгүй)



Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээ