ДАВАА 2026.06.29
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг товыг шинэчлэн тогтоож, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус явууллаа. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг танилцуулж, Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулав. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, Байнгын хорооны ажлын хэсгийг байгуулж тогтоолыг баталж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Мөн Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.(дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа, бүлгийн зарим гишүүдийн хамт ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- 1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ОУПХ байгуулагдсан бөгөөд энэ түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэв. (дэлгэрэнгүй)
МЯГМАР 2026.06.30
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран, Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардав. (дэлгэрэнгүй)
- Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ. Олон улсын парламентын холбооны өдөр болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар оролцов. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний зэрэгцээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.(дэлгэрэнгүй)
- И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. “Нээлттэй парламент” цэс рүү e-Mongolia вэб болон аппликейшний “Нэмэлт” гэсэн цонхоор дамжин нэвтрэх бөгөөд үүгээр дамжуулан иргэд хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих эрхээ эдлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ирц, идэвх оролцооны талаарх мэдээллийг бодит цагийн горимоор хянах, чуулганы мэдээллийг хавар, намрын улирлаар шүүн үзэх зэрэг боломж нээгдсэн байна. (дэлгэрэнгүй )
- Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенц болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр болов. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” уриан дор улс орнууд тэмдэглэсэн. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг хийв. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулав. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Мөн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.(дэлгэрэнгүйг)
ЛХАГВА 2026.07.01
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. (дэлгэрэнгүйг)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
- Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг танилцуулж, томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонсож, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Мөн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав.(дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, танхимын тэргүүн нартай уулзаж, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хууль хэрэглээний практик, хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцлоо. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэний зэрэгцээ “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн юм. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн талаар санал солилцлоо.(дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. (дэлгэрэнгүйг)
ПҮРЭВ 2026.07.02
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж, онгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ. (дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов.(дэлгэрэнгүйг)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, С.Замира, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин, П.Батчимэг, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, П.Сайнзориг нарын 31 гишүүнээс санаачлан боловсруулсан Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Наранбаатар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, А.Ариунзаяа Д.Рэгдэл, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нарын 28 гишүүнээс санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
- Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүйг)
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.(дэлгэрэнгүйг)
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойш их нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны зэрэгцээ Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо (дэлгэрэнгүйг)
БААСАН 2026.07.03
- Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцсон. (дэлгэрэнгүйг)
- “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.(дэлгэрэнгүйг)
Хоёрдугаар салбар хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр өрнөлөө. (дэлгэрэнгүйг)
- Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж үг хэлэв. (дэлгэрэнгүйг)
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдвээр үргэлжиллээ. (дэлгэрэнгүйг)
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоолын төслийг батлав. (дэлгэрэнгүйг)
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо. (дэлгэрэнгүйг)
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мон
English