Даваа 2026.09.14
Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганыг хаалаа. Ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ард иргэд, айл өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Мягмар 2026.09.15
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа эхэллээ. Намрын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Нийслэлийн Засаг дарга, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум”-ын нээлтэд оролцож, үг хэллээ.
Лхагва 2026.09.16
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Г.Тэмүүлэн нарын Улсын Их Хурлын 13 гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгсөн дүгнэлтүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Пүрэв 2026.09.17
Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн орнуудын стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх бүс нутгийн 5 дахь удаагийн чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар оролцож байна.
Улсын Их Хурлын чуулганы Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдааныг хойшлуулж, 2026 оны есдүгээр сарын 21, 22-ны өдөр хуралдуулахаар товлолоо.
Баасан 2026.09.18
Монгол Улсын хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийн 2026 оны 34 (1429) дэх дугаар хэвлэгдлээ.
Мон
English