Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.10.11-10.15/

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. 2021.10.11 http://parliament.mn/n/gaayn

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт” боллоо. 2021.10.12 http://parliament.mn/n/ecayn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 2021.10.12 http://parliament.mn/n/8oayn

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа “Төсвийн хяналт” сэдвээр зохион байгууллаа. 2021.10.12 http://parliament.mn/n/8hayn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. 2021.10.12 http://parliament.mn/n/eeayn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. 2021.10.13 http://parliament.mn/n/ewayn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) дэд ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2021.10.13 http://parliament.mn/n/eaayn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 2021.10.13 http://parliament.mn/n/ehayn

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.13 http://parliament.mn/n/jrayn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хралдааны эхэнд Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Дараа нь Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх, хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. 2021.10.13 http://parliament.mn/n/jyayn

Нийгмийн бодлогын байнгын хороо “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.10.13 http://parliament.mn/n/jeayn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тус Байнгын хорооны ажлын алба болон Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн төлөөллийн хамтаар Сэлэнгэ аймагт ажиллав. 2021.10.12 http://parliament.mn/n/joayn

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.14 http://parliament.mn/n/jcayn

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 2021.10.14 http://parliament.mn/n/kyayn

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ. 2021.10.14 http://parliament.mn/n/keayn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл танилцууллаа. Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. 2021.10.15 http://parliament.mn/n/kwayn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.15 http://parliament.mn/n/kcayn

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Дэлхийн банкны суурин төлөөлөгч / Washington DC/-ийн газрын холбогдох хүмүүстэй цахим уулзалт хийлээ. 2021.10.15 http://parliament.mn/n/myayn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл