Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 38 дугаарын тойм

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхүүлэн дэмжиж, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах хүрээнд дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. 2021 оноос эхлэн Олон улсын олимпиадад амжилт үзүүлж, медальт байрт шалгарсан сурагчдад тухай бүр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн урамшууллыг  олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж олон улсын олимпиадын ангилалтай уялдуулж, зохион байгуулах хуваарийг шинэчлэн батлах, хүүхэд бүрд улсын хэмжээний олимпиадад оролцох тэгш боломжийг бүрдүүлэх үүднээс улсын хэмжээгээр бүх сурагчдыг бие даан суралцаж өөрийгөө хөгжүүлэх, олимпиадад бэлтгэх, шинжлэх ухааны чиглэлээр тогтмол сургалт, хэлэлцүүлэг, цахимаар сорил, олимпиадад хамрагдах боломжоор хангасан нэгдсэн цахим дэд бүтцийг хөгжүүлэх, уг цахим дэд бүтцийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад онцгойлон анхаарахыг чиглэл болгожээ. Түүнчлэн олон улсын олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулж байгаа багш нар болон олимпиадыг зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг хангах, шаардлагатай техник хэрэгсэл, холбогдох санхүүжилт болон зохион байгуулалтаар дэмжин ажиллах, энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт  тусгах,  зарлигийн  биелэлтийн  талаар  жил  бүрийн 1  дүгээр  улиралд  багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болгосон байна.

Мөн дугаарт Журам батлах тухай Засгийн газрын 109, 116 дугаартай тогтоолуудыг нийтэлсэн байна. Засгийн газрын тогтоолоор “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”, “Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журам”-ыг тус тус баталсан бөгөөд эмхэтгэлээс бүрэн эхээр нь танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл