“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд буюу Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх 91 хуулийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрх, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга өрсөлдөөн, бизнесийн орчны тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм. Тус хуульд эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах зарчим, эдийн засгийн эрх чөлөөг хангах талаарх төрийн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрх, ил тод байдал, хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг тодорхой болгон тусгасан. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуульд, зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах давхардсан болон хүндрэлтэй зарим шаардлагыг бууруулах чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгажээ.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English