Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 40 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг нийтэлжээ. Энэ хуулиар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төслийг энэ зээлээр санхүүжүүлэх юм байна.


Зээлийн хэлэлцээрийг мөн дугаарт бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Улсын дээд шүүхийн санал болгосноор Дашбалбарын Гангабаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дамдинсүрэнгийн Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн байна.

Түүнчлэн Албан тушаалаас чөлөөлөх тухай, Албан тушаалд томилох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Цэвэлмаагийн Жавхланбаатарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргын албан тушаалаас чөлөөлж, Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар, Чимэдгочоогийн Цогтжаргалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч даргаар томилжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолоор Иргэний нисэхийн аюулгүй байдлын журмыг баталсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл