Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.10.25-10.30/


Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг болон бусад албаны хүмүүс Дундговь аймгийн зарим суманд хийгдэж буй Боловсрол, шинжлэх ухааны салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ариун цэврийн байгууламжийн угсралтын ажил, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явц байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.  2021.10.25 http://parliament.mn/n/ohayn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.25 http://parliament.mn/n/twayn

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран “Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2021.10.26 http://parliament.mn/n/1eayn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.26 http://parliament.mn/n/1cayn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  2021.10.26 http://parliament.mn/n/1oayn

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.26 http://parliament.mn/n/1aayn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.26 http://parliament.mn/n/1rayn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэв. 2021.10.26 http://parliament.mn/n/uyayn

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.27 http://parliament.mn/n/uwayn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 2021.10.27 http://parliament.mn/n/uaayn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дараа нь  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын товыг тогтоох тухай асуудал хэлэлцлээ.  Хуралдааны төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2021.10.27 http://parliament.mn/n/wyayn

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар  Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.10.27 http://parliament.mn/n/uhayn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 2021.10.27 http://parliament.mn/n/wcayn

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2021.10.27 http://parliament.mn/n/weayn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2021.10.28 http://parliament.mn/n/zcayn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, баталлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2021.10.28 http://parliament.mn/n/waayn

Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаанаар Дэд хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж батлав. 2021.10.28 http://parliament.mn/n/wwayn

 Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Үргэлжлүүлэн “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилэн хэлэлцлээ. Төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.  Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 2021.10.28 http://parliament.mn/n/zeayn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдлаа. Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиудыг баталсан юм. 2021.10.29 http://parliament.mn/n/zaayn

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа “Нийгмийн соёл олон нийтийн санаа бодолд тусах нь” сэдвийн дор зохион байгууллаа. 2021.10.29 http://parliament.mn/n/zhayn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг Нийслэлийн удирдлагуудад гардуулж өглөө. 2021.10.29 http://parliament.mn/n/arayn

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. 2021.10.29 http://parliament.mn/n/acayn

Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэйчүүдийн бүлэг, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хамтран энэ сарын 28, 29-ний өдрүүдэд “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт хурлыг Төрийн ордонд зохион байгуулав. 2021.10.29 http://parliament.mn/n/aoayn

Гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай "Тайшир-Алтай" ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа нээлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн хамтаар орон нутагт ажиллаж, бүс нутгийн зарим бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. 2021.10.30 http://parliament.mn/n/awayn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл