Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.09.13-09.18/


“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. 2021.09.13 http://parliament.mn/n/whzon

 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөл хүлээн авч уулзлаа. 2021.09.13 http://parliament.mn/n/iezon

 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдлаа. 2019.09.13 http://parliament.mn/n/irzon

 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн хүлээн авч уулзлаа. 2021.09.13 http://parliament.mn/n/iyzon

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Канад Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын эхэнд тэрбээр Канад Улсын парламентын гишүүн, Канад, Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав. 2021.09.13 http://parliament.mn/n/wozon

  

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2021.09.14 http://parliament.mn/n/iazon


Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 2021.09.14 http://parliament.mn/n/iwzon

 

Номын баяр-Бидний баяр  хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. 2021.09.15 http://parliament.mn/n/srzon

 

Монгол Улсын Их Хурал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн “Баялаг бүтээгч – өглөөний уулзалт”-ыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгууллаа. 2021.09.15 http://parliament.mn/n/syzon

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үр дүнтэй, утга учиртай ардчиллыг дэмжихэд хууль тогтоох байгууллагуудын үүрэг оролцоо” цахим хуралд оролцож, үг хэлэв. 2021.09.15 http://parliament.mn/n/sezon

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2020 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарлаа. 2021.09.16 http://parliament.mn/n/sozon

 

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа. 2021.09.17 http://parliament.mn/n/zyzon

 

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг нарыг хүлээн авч уулзлаа. 2021.09.17 http://parliament.mn/n/zrzon


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байна. 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн энэхүү айлчлалын хүрээнд Сан Франциско хотноо Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав. 2021.09.18 http://parliament.mn/n/zczon


Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа өөрийн суралцсан Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов. 2021.09.18 http://parliament.mn/n/zozon


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл