Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 33 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд уг хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болсонд тооцсон байна.   

Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилжээ.

Түүнчлэн Журам, жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, ашиглах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох байгууллагын  жагсаалт”-ыг тус тус баталсан байна.      

“Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, ашиглах журам”-ын зорилго нь Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан жагсаалтад орсон байгууллагыг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох замаар байгуулах, ашиглах, тухайн байгууллагын сүлжээг нэгдсэн хамгаалалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл