Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 27 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Далай ашиглах тухай /Шинэчилсэн найруулга/, Далай ашиглах тухай хууль хүчингүй болсонд тооцох Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд Далай ашиглах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилго нь Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Түүнчлэн тус дугаарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон  Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд    өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууц хувьчлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт    оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн бөгөөд тэдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдтэй  дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг нийтэлсэн бөгөөд уг хуульд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, нэгдсэн журмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болох, тэгш ой нь тохиож буй аймгийн баяр наадам болон бүсийн үндэсний хурдан морины уралдааныг зохион байгуулах өдрийг Засгийн газар тогтоож болох,  Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу монгол адууны үүлдрийн удмын санг хамгаалах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлэхийг тус тус заасан байна.

Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэлсэн бөгөөд уг хуульд  “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх” гэсэн нэмэлт оруулжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн     гүйцэтгэл батлах тухай, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай Улсын Их Хурлын тогтоолд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах, эсхүл иргэн иргэний үнэмлэхээ солиулахаар хүсэлт гаргасан, эсхүл иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хуульд нийцүүлэн иргэний үнэмлэхийг олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө олгосон иргэний үнэмлэх хүчинтэй хэвээр байхаар тогтоожээ.

Мөн эмхэтгэлд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга  хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ.

Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 9,053,146.8 сая  төгрөгөөр баталсан ажээ.

Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл