Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.10.31-11.05)


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит чадавхижуулах сургалтыг "Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 2022.10.31 https://www.parliament.mn/nn/18813/


Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд байгалийн ургамал түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг зохицуулах, түүнчлэн Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн хийдэл, давхардлыг арилгаж, шинээр батлагдсан  Генетик нөөцийн тухай хуультай уялдуулахаас гадна байгалийн ургамлыг тарималжуулж, үйлдвэрлэлд ашиглах, ургамлын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. 2022.10.31 https://www.parliament.mn/nn/18815/


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. 2022.10.31 https://www.parliament.mn/nn/18816/


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ. 2022.11.01 https://www.parliament.mn/nn/18818/


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2022.11.01 https://www.parliament.mn/nn/18819/


Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. 2022.11.01 https://www.parliament.mn/nn/18823/


Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. 2022.11.01 https://www.parliament.mn/nn/18820/


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Мал, мах бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг батлав. Үргэлжлүүлэн Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 2022.11.01 https://www.parliament.mn/nn/18829/


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г танилцууллаа. 2022.11.02 https://www.parliament.mn/nn/18833/


Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Дараа нь хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхэллээ. (2022.11.02) https://www.parliament.mn/nn/18834/


Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж улсын хил хамгаалалтад тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо. https://www.parliament.mn/nn/18835/


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны  эхэнд Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.11.03 https://www.parliament.mn/nn/18836/


Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2022.11.03 https://www.parliament.mn/nn/18837/


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 2022.11.03 https://www.parliament.mn/nn/18838/


Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2022.11.04 https://www.parliament.mn/nn/18840/


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх мэдээллийг сонслоо. 2022.11.04 https://www.parliament.mn/nn/18845/


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 2022.11.05 https://www.parliament.mn/nn/18846/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.