Цэс

Холбоо барих

СТ-18/208 Оюуны өмчийн үнэлгээ ба эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бусад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалт

Судалгаанд АНУ, Израиль, Финланд, Сингапур, БНХАУ, Нидерланд, Норвеги зэрэг орнуудын оюуны өмчийн үнэлгээний зохицуулалт болон эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдсон хууль эрх зүйн орчныг судалсан болно. Судалгааны явцад дээрх орнуудын оюуны өмчийн холбогдох хуулиудыг судлан үзэхэд оюуны өмчийн үнэлгээний тухай ямар нэгэн тусгайлсан зохицуулалт байхгүй байна. Харин оюуны өмчийн үнэлгээг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас баталсан “Олон улсын үнэлгээний стандарт”-ын арга, аргачлалын дагуу хийдэг нийтлэг жишигтэй байна. Мөн дээрх орнуудын “Оюуны өмчийг ашиглах, шилжүүлэх, худалдах, эдийн засгийн эргэлтэнд оруулах” харилцааг холбогдох хууль, эрх зүйн орчны хүрээнд судлан үзэхэд ихэнх улс орнуудад лицензийн гэрээгээр шилжүүлэх, худалдах болон ашиглуулахаар зохицуулсан байна.
Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл