“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын “26,” гэсний дараа “27,” гэж нэмсэн бөгөөд энэхүү тогтоолыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөх юм байна.
Эмхэтгэлийн тус дугаарт нийтэлсэн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг тус тус баталсан байна. Тухайлбал, “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”–ын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөтөлж, хуулиар байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээллийг байршуулах, нийтлэх шинэчлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна. Харин “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам” нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч, мөн хуулийн 8.2-8.6-д заасан нээлттэй мэдээллийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг тогтоох, 8.17-д заасан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх “Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл” нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English