Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2021.12.20-12.24/

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2021.12.21 http://parliament.mn/n/7yaon

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Боловсролын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Чингис хаан хотод 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 2021.12.21 http://parliament.mn/n/7eaon

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Чингис хаан хотод 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 2021.12.21 http://parliament.mn/n/7raon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. 2021.12.21 http://parliament.mn/n/7caon

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 2021.12.22 http://parliament.mn/n/9eaon

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2021.12.22 http://parliament.mn/n/9haon

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгуулж, шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд шагналыг нь гардуулан өглөө. 2021.12.22  http://parliament.mn/n/6oaon

Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 2021.12.22 http://parliament.mn/n/6waon

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2021.12.22 http://parliament.mn/n/6aaon

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтлоо. 2021.12.22 http://parliament.mn/n/6haon

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоол, 2020 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн. Дараа нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 2021.12.22 http://parliament.mn/n/9raon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, ноён Себастиен Сүрүн-г хүлээн авч уулзлаа. 2021.12.22 http://parliament.mn/n/9caon 

Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” хамтарсан цуврал хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) зохион байгууллаа. 2021.12.22 http://parliament.mn/n/9oaon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, монголч эрдэмтэн, хатагтай Борбала Анна Обрушански-г хүлээн авч уулзлаа. 2021.12.22 http://parliament.mn/n/9waon

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт боллоо. 2021.12.23 http://parliament.mn/n/ye3yn 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтэд оролцож буй оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. 2021.12.23 http://parliament.mn/n/yr3yn

17

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хуралдаанаар дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Хуралдаанаар дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 2021.12.23 http://parliament.mn/n/yc3yn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2021.12.24 http://parliament.mn/n/yo3yn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар газар дээр нь ажиллаж мэдээлэл авах, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Дорнод аймгийн Тамсагбулагийн сав газарт ажиллах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Б.Баттөмөрөөр ахлуулан байгууллаа. 2021.12.24 http://parliament.mn/n/ya3yn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ аравдугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Дараа нь Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу өнөө өглөөний 10 цаг хүртэл завсарлага өгсөн бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанд хаалттай горимд шилжүүллээ. 2021.12.24 http://parliament.mn/n/yw3yn

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсов. 2021.12.24 http://parliament.mn/n/bc3yn


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл