Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.08.22-26)

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган 10 цаг 01 минутад гишүүдийн 56,6 хувийн ирцтэйгээр эхлэв. 2022.08.22 http://parliament.mn/n/gqnon

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганыг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг. 2022.08.22 http://parliament.mn/n/ggnon

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2022.08.22 http://parliament.mn/n/g1non

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. 2022.08.23 http://parliament.mn/n/8nnon

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдуудын мэдээллийг сонсов. 2022.08.23 http://parliament.mn/n/8gnon

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.08.24 http://parliament.mn/n/8knon

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийв. Үргэлжлүүлэн тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулав. 2022.08.24 http://parliament.mn/n/8qnon

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2022.08.24 http://parliament.mn/n/81non

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 2022.08.24 http://parliament.mn/n/8snon

Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив. 2022.08.24 http://parliament.mn/n/84non

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон тухай тус бүлгийн шийдвэрийг уншиж танилцуулав. 2022.08.24 http://parliament.mn/n/86non

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар Хоршооны тухай хуулийг орон нутгийн мал аж ахуй, хоршоо эрхлэгчдэд сурталчлах зорилтын хүрээнд “Малчид, хоршоологчдын сургалт, зөвлөгөөн” Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулагдлаа. 2022.08.25 http://parliament.mn/n/jnnon

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах Ажлын хэсгийн мэдээллийг сонсов. 2022.08.25 http://parliament.mn/n/e6non

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав. 2022.08.25 http://parliament.mn/n/egnon

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. 2022.08.25 http://parliament.mn/n/eknon

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. 2022.08.25 http://parliament.mn/n/eqnon

Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. 2022.08.25 http://parliament.mn/n/e1non

Монгол Улсад төрийн хяналтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Төрийн хяналт-Аудит 100 жил" онол, практикийн бага хурал болж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. 2022.08.25 http://parliament.mn/n/e4non

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа. 2022.08.25 http://parliament.mn/n/esnon

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. 2022.08.26 http://parliament.mn/n/jqnon

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгиин газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т заасны дагуу төслийг эцэслэн баталлаа. 2022.08.26 http://parliament.mn/n/kgnon

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав. 2022.08.26 http://parliament.mn/n/jknon

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргав. 2022.08.26 http://parliament.mn/n/k1non

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлснээр ийнхүү албан ёсоор баталгаажив. 2022.08.26 http://parliament.mn/n/mnnon

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл