Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.12.19-2022.12.25)


    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсож, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг батлав.

2022.12.19 https://www.parliament.mn/nn/19168/


    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн дагуу "Парламентын Боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг зохион байгуулж, оролцогчдод батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 2022.12.19 https://www.parliament.mn/nn/19169/


    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ.

2022.12.19 https://www.parliament.mn/nn/19170/


    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, тогтоолын төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзлээ.  2022.12.20 https://www.parliament.mn/nn/19172/


    “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол болох гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 2022.12.20 https://www.parliament.mn/nn/19173/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2022.12.20 https://www.parliament.mn/nn/19175/


    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов.  Мөн нүүрсийг цахимаар арилжих бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. 2022.12.20 https://www.parliament.mn/nn/19177/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

2022.12.20 https://www.parliament.mn/nn/19179/


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ.

2022.12.20 https://www.parliament.mn/nn/19178/


    Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.12.21. https://www.parliament.mn/nn/19181/


Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.12.21. https://www.parliament.mn/nn/19182/



    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд боллоо.  2022.12.21.  https://www.parliament.mn/nn/19180/, https://www.parliament.mn/nn/19183/

https://www.parliament.mn/nn/19184/


    Улсын Их Хурлын 2022.12.22-ны пүрэв гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Үдээс хойших хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.   2022.12.22. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан  https://www.parliament.mn/nn/19187/

Үдээс хойших нэгдсэн хуралдаан https://www.parliament.mn/nn/19194/


    Улсын Их Хурлын чуулганы 2022.12.22-ны өдрийн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсантай холбогдуулж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2022.12.22.  https://www.parliament.mn/nn/19188/


Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг тогтоосон. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна. 2022.12.23. https://www.parliament.mn/nn/19196/


Улсын Их Хурлын 2022.12.23-ны баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухайШүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 02 тоот дүгнэлтийг хэлэлцлээ.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд, энэ асуудлаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг завсарлага авлаа. Мөн “Дархан арьс ширний цогцолбор” байгуулах ажлын явцын талаар Засгийн газар мэдээлэл хийлээ 2022.12.23. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан https://www.parliament.mn/nn/19197/Үдээс хойших нэгдсэн хуралдаан https://www.parliament.mn/nn/19201/


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс

“Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг танин мэдэж, урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын даргын болон Улсын Их Хурлын гишүүдийн ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнуудад зориулан зохион байгууллаа.  Сургалт ажлын байрны дарамт, хүчирхийллийг хэрхэн таних, гомдол гаргах, шийдвэрлэх талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо.

2022.12.23 https://www.parliament.mn/nn/19199/
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл