Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал-Энэ долоо хоногт: 2023.09.10-2023.09.16


Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав. 2023.09.11 https://www.parliament.mn/nn/30871/





Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа. 2023.09.11 https://www.parliament.mn/nn/30875/





Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын удирдлага дор болж буй дайчилгаатай сургуулилтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Э.Бат-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оролцлоо. 2023.09.11 https://www.parliament.mn/nn/30879/





Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар БНСУ-ын Үндэсний Ассамблейд зочилж, “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо. 2023.09.12 https://www.parliament.mn/nn/30880/





Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. 

2023.09.12 https://www.parliament.mn/nn/30881/





Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын гишүүн асан Д.Лүндээжанцангийн “Бага хурлын гишүүн болсон минь” нийтлэл… 2023.09.13 https://www.parliament.mn/nn/30884/






Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. 2023.09.13 https://www.parliament.mn/nn/30882/





Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг Баянхонгор аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвд зохион байгууллаа. 2023.09.13 https://www.parliament.mn/nn/30886/





Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцов. 

2023.09.13 https://www.parliament.mn/nn/30885/





Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Моренотой цахимаар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

2023.09.13 https://www.parliament.mn/nn/30887/





Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцлоо. 2023.09.14 https://www.parliament.mn/nn/30888/





Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа. 2023.09.14 https://www.parliament.mn/nn/30891/





Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт ажиллахдаа Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг тус аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгуулж, иргэд, төрийн албан хаагчдад УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцууллаа. 2023.09.14 https://www.parliament.mn/nn/30893/





Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулах “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийн бүртгэл үргэлжилж байна.  2023.09.14  https://www.parliament.mn/nn/30883/





Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзав. 2023.09.15 https://www.parliament.mn/nn/30894/





Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг номын баяр “Илүү их уншъя” уриатай Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлж, Улсын Их Хурлын Тамгын газраас Парламентын номын сангийн үйл ажиллагаа, “Парламентын боловсрол” хөтөлбөр, D-Parliament цахим системийг хэрхэн ашиглах талаар олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна. 2023.09.15 https://www.parliament.mn/nn/30895/





Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан хамтран “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ХБНГУ-ын нэрт яруу найрагч Албрехт Күүн оролцож байгаа бөгөөд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад оролцов. 2023.09.15 https://www.parliament.mn/nn/30896/





34 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар оролцлоо. Тэрбээр “Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!  хэмээн уриалав.

2023.09.16 https://www.parliament.mn/nn/30898/





“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын Тамгын газар асартаа “Үндсэн хууль хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын цахим уралдаан болон “Үндсэн хууль” холбоо үгийг монгол бичгээр зөв бичих уралдааныг уншигч, иргэдийн дунд өдөр бүр зохион байгууллаа. 2023.09.16 https://www.parliament.mn/nn/30899/



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл