Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2023.10.23-2023.10.29)


Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд даргын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт тус Улсын Гадаад хэргийн дэд сайд Ян Кнутссон бараалхав. 2023.10.23 https://www.parliament.mn/nn/41117/

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрчээ. 2023.10.23 https://www.parliament.mn/nn/41118/

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч М.Димовскаг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 2023.10.23 https://www.parliament.mn/nn/41120/
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.10.23 https://www.parliament.mn/nn/41121/
Улсын Их Хурлын D-Өргөдөл/petition.parliament.mnцахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих агуулгатай санал авах үйл ажиллагааны үр дүнг Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. 2023.10.23 https://www.parliament.mn/nn/41122/

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухайУлсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай  УИХ-ын тогтоолуудыг нийтэллээ.
2023.10.24 https://www.parliament.mn/nn/41124/
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Стокхолм хотын зөвлөлийн дарга Олле Буррелтэй албан уулзалт хийлээ.
2023.10.24 https://www.parliament.mn/nn/41126/

Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан. Тус хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо. 2023.10.24 https://www.parliament.mn/nn/41127/

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2023.10.24 https://www.parliament.mn/nn/41129/

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. 2023.10.24 https://www.parliament.mn/nn/41130/

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг томилж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв2023.10.24 https://www.parliament.mn/nn/41131/

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллав. 2023.10.24 https://www.parliament.mn/nn/41132/
Боловсрол, шинжлэх ухааны спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.
2023.10.24 https://www.parliament.mn/nn/41135/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2023.10.24 https://www.parliament.mn/nn/41139/

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41142/

Улсын Их Хурлын "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах, нотлох баримт гаргуулах тухай Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав. 2023.10.25 https://www.parliament.mn/nn/41141/

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталж 07 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.  2023.10.25 https://www.parliament.mn/nn/41143/

Улсын Их Хурлын Тамгын газар, Фридрих-Эбертийн сан хамтран “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41146/

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан болж, дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцээд, хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг дэмжлээ. 2023.10.25 https://www.parliament.mn/nn/41147/

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41148/

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд нар Төрийн албаны зөвлөлд ажиллав. 2023.10.23 https://www.parliament.mn/nn/41149/

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 202оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41151/


2023.10.25 https://www.parliament.mn/nn/41152/

Улсын  Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос  Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгууллаа.  2023.10.25 https://www.parliament.mn/nn/41153/

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг баталж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41144/

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41154/

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонголоо2023.10.25 https://www.parliament.mn/nn/41157/

Олон Улсын Парламентын Холбоо (ОПУХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны хооронд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг институтийн төлөөх парламентын үйл ажиллагаа” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
2023.10.25 https://www.parliament.mn/nn/41155/

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.26-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
2023.10.26 https://www.parliament.mn/nn/41161/

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2023.10.26 https://www.parliament.mn/nn/41166/

Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн парламент-2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. 2023.10.26 https://www.parliament.mn/nn/41160/

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо. 2023.10.26 https://www.parliament.mn/nn/41162/

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.27-н өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв2023.10.27 https://www.parliament.mn/nn/41167/

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд байршуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан. Энэхүү журамд заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
2023.10.27 https://www.parliament.mn/nn/41168/

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа. 2023.10.27 https://www.parliament.mn/nn/41170/

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2023.10.27 https://www.parliament.mn/nn/41172/

Улсын Их Хурлын чуулганы 2023.10.27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. 2023.10.27 https://www.parliament.mn/nn/41173/

Дэлхийн 180 улс, бүс нутгийн парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо боллоо. Тус Ассамблейн үеэр зохион байгуулсан Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан уулзалт хийлээ.
2023.10.27 https://www.parliament.mn/nn/41175/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл